“Материалимпэкс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023.04.25-ны өдрийн 10:30 цагт компанийн байранд болно. Хурлаал хэлэлцэх асуудлын жагсаалт:
1. Компанийн 2022 оны үйл ажиллагааны тайлан болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэх, батлах
2. ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны дүгнэлтийг хэлэлцэх, батлах
3. Компанийн 2023 оны бизнес төлөвлөгөөг хэлэлцэх, батлах
4. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох
5. ТУЗ-ийн үйл ажиллагааны төсөв, гишүүдийн урамшууллын хэмжээг батлах
6. Хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгох, батлах
7. Компанийн охин компани болох “Материал кредит” ХХК-ийн үйл ажиллагааг сэргээх буюу ББСБ-ын тусгай зөвшөөрлийг дахин авах, журмуудыг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцэх, батлах
8. Компанийн охин компани болох “Монгол-Импери турс” ХХК-ийн дүрмийг шинэчлэн батлах, гүйцэтгэх захирал томилох
9. Ногдол ашгийн талаарх тайлан, мэдээлэл сонсох
10. Бусад зүйл зэрэг болно.

Хувьцаа эзэмшигчдийн хуралтай холбоотой мэдээллийг харъяа брокер дилерийн компаниас болон “Материалимпэкс” ХК-ийн байранд ажлын бүх өдрүүдэд ажлын цагаар ирж авах боломжтой. Харилцах утасны дугаар 96016852