Худалдаа үйлдвэрлэл Найдвартай & Баталгаатай

Тус компанийн анх байгуулагдсанаасаа хойш хийж байгаа үндсэн үйл ажиллагаа юм. Уламжлал болсон барилгын гол нэр төрлийн материал болох арматур, катанка гэх мэт барилгын материалуудыг ОХУ болон БНХАУ-аас импортоор оруулах, дотоодын барилгын материалын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг борлуулах, барилгын байгууллагуудын захиалгаар бараа материал нийлүүлэх гэх мэт ажлуудыг олон жил амжилттай гүйцэтгэж байна.

Мөн бетон зуурмагийн үйлдвэр нь компьютерийн удирдлага бүхий бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 1 цагт 120 м3, өдөрт 1500 м3 үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай бөгөөд MNS EN 206:2017 стандартын дагуу М100- М550 маркын бетон зуурмагийг түргэн шуурхай нийлүүлж байна.

Манай үйл ажиллагаан бас нэгэн онцлог бол сүүлийн жилүүдэд хүнсний болон өргөн хэрэглээний барааг импортоор оруулж Монголын зах зээлд нийлүүлж байна. Тодруулбал, дэлхийн өнцөг булан бүрээс icumsa 45 стандартын шаардлагыг хангасан элсэн чихрийг дагнан оруулж, бөөнийн үнээр зах зээлд нийлүүлэхээс гадна ОХУ болон Вьетнам улсаас сайн чанарын цагаан будааг тогтмол импортлож байгаа билээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах уу?

1м/кг 12м/кг
Арматура A500С Ø 10мм 0.676 8.112
Арматура A500С Ø 12мм 0.95 11.4
Арматура A500С Ø 14мм 1.25 15
Арматура A500С Ø 16мм 1.7 20.4
Арматура A500С Ø 18мм 2.06 24.72
Арматура A500С Ø 20мм 2.52 30.24
Арматура A500С Ø 22мм 3.06 36.72
Арматура A500С Ø 25мм 3.96 47.52
Арматура A500С Ø 28мм 4.99 59.88
Арматура A500С Ø 32мм 6.36 76.32