Олон улсын тээвэр зуучлал Аюулгүй & Найдвартай

Олон Улсын Тээвэр Зуучлалын Алба – 2001 онд байгуулагдсан. Импортын тээвэр, экспорт, транзит, агаар, дотоодын тээвэрлэлт, холимог тээвэр, төслийн ачаа болон гаалийн зуучлал зэрэг үйл ажиллагааг түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна. Бидний давуу тал:

20000м2 талбай бүхий өөрийн эзэмшлийн гаалийн хяналтын талбай

Өөрийн эзэмшлийн 2,8 км урттай төмөр зам

900 м2 талбай бүхий гаалийн баталгаат агуулах

50тн, 32тн ба 12 тн-ын гүүрэн кран

Байнгын ажиллагаатай терминал

24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулах бүх нөхцөлөөр хангагдсан

Гаалийн нэг цэгийн үйлчилгээ

4 салаа төмөр замаар нэг удаад 46 вагоныг нэгэн зэрэг хүлээн авч, ачиж буулгах боломжтой

Камерын иж бүрэн хяналт, найдвартай харуул хамгаалалт

Өөрөө ачиж буулгах тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан

Улаанбаатар хотын гаалиас 1 км, төмөр замын төв буудлаас 2 км-ийн зайд байрладаг

Замын Үүдэд Төлөөлөгчийн газартай

Дэлгэрэнгүй мэдээлэл авах уу?

Гадаадын олон агентуудтай түншийн харилцаатайгаар чингэлэг болон вагоны тээвэрлэлтийг богино хугацаанд хамгийн хямд үнээр, дэлхийн өнцөг булан бүрээс  тээвэрлэлт зохион байгуулж байна. Хэрэглэгчдэд иж бүрэн үйлчилгээ үзүүлэх үүднээс хаалганаас хаалганд хүргэх үйлчилгээ буюу үйлчлүүлэгчийн хүсэлтээр нэрлэсэн газарт нь ачааг өөрийн машинаар хүргэж өгч байна.

Олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагаанд нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлж, гаалийн үнэлгээ, хяналтын болон бичиг баримт бүрдүүлэлт, мэргэжлийн хяналт, банк санхүү, стандарт хэмжил зүйн албадын анхан шатны нэгжүүд ажилладаг.

2004 оноос гаалийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан цагаас хойш Материалимпэкс дэх Гаалийн хэсэгт манай компанийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүд гаалийн зуучлалын үйлчилгээг үзүүлж байна. Түүнээс гадна, тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг бусад компаниуд манай Гаалийн Хяналтын Талбайгаар үйлчлүүлдэг.