Монгол Улсын компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.5-д заасныг үндэслэн “МАТЕРИАЛИМПЭКС” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалт зарлаж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
1. Дээд боловсролтой байх
2. Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх
3. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх
4. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.
5. Санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр гурваас (3) доошгүй жил ажилласан туршлагатай,
6. Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээд болон банк, даатгал, бусад санхүүгийн компанид зөрчлийн улмаас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үед нь удирдлагад нь ажиллаж байсан бол зөвшөөрөл хүчингүй болсноос хойш гурван (3) жил өнгөрсөн байх
7. Санхүү, үнэт цаасны зах зээлд гаргасан зөрчлийн улмаас захиргааны хариуцлага хүлээснээс хойш нэг (1) жил өнгөрсөн байх
8. Тухайн компани болон түүний холбогдох этгээдэд ажил албан тушаал эрхэлдэггүй,
9. Бизнесийн харилцаатай компанийн толгой эсхүл охин, хараат компанийн албан тушаалтан биш байх
10. Хугацаа хэтэрсэн болон шүүхийн шийдвэртэй өр төлбөргүй байх
11. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх
Бүрдүүлэх материал:
1. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх)
2. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл)
3. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын баталгаажсан хуулбар
4. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар
5. Иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэл, өр төлбөр зэрэг өөрийн биеийн байцаалттай холбоотой мэдээллийг и-монголиа хур системээс авсан байх
Дээрх сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл
1. “Материалимпэкс” ХК-ийн төв оффисын байр
2. Баянгол дүүрэг, 25-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, Нарны зам 16/5, өөрийн байр хаягаар шуудангаар
3. lkhagvachuluun@materialimpex.mn, info@materialimpex.mn цахим хаягаар тус тус хүлээн авна.
Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
Хаяг: Баянгол дүүрэг, 25-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, Нарны зам 16/5, өөрийн байр Утас: 96016852, 11-367877

“МАТЕРИАЛИМПЭКС” ХК
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нэр дэвшүүлэх хороо