Эрхэм зорилго: 

Манай компанийн эрхэм зорилго нь үйлчлүүлэгчдийн найдвартай түнш байж, өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэх замаар улс эх орон, нийслэл хотын нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулан, улмаар ажиллагсдынхаа бодит орлогыг нэмэгдүүлж, ажлын байр шинээр бий болгох, компанийн хөрөнгө санхүүгийн тогтвортой байдлыг бий болгоход оршино. 

Үйл ажиллагааны чиглэл

70+

Бид салбартаа хамгийн туршлагатай

Бидний тухай

Бид салбартаа туршлагатай..

Монгол Улсын шилдэг 100 аж ахуй

Шилдэг 100 аж ахуйн нэгжээр удаа дараа шалгарсан

Иж бүрэн тоног төхөөрөмжүүд

Өөрөө ачиж буулгах тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан

“МАТЕРИАЛИМПЭКС” ХК-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Улсын хэмжээнд хөрөнгө оруулалт, барилга угсралтын ажлын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагын үндсэн дээр барилгын байгууллагуудын материалын хангалтыг нэгдсэн журмаар бэлтгэн нийлүүлж байх үүрэг бүхий байгууллагыг анх 1957 онд байгуулсан нь одоогийн Материалимпэкс Хувьцаат Компани юм.Одоо тус компани нь 80 шахам ажиллагсадтай, 5 хэлтэстэй, 2 охин компани, 1 төлөөлөгчийн газартай үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл үйл ажиллагааны үндсэн чиглэлээ хадгалсаар ирсэнээс гадна 65 жил ажиллаж байгаагийн хувьд мэргэжлийн боловсон хүчин, материаллаг баазаар бүрэн бэхэжсэн. Материалимпэкс ХК нь 1957 онд үүсгэн байгуулагдахдаа зөвхөн барилгын материалыг хүлээн авч, төвлөрүүлэн түгээх үүрэгтэй байсан бол өдгөө гадаад дотоод худалдаа, барилга, улс хоорондын тээвэр зуучлал, аялал жуулчлал, ажлын байрны түрээс, агуулахын аж ахуй гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын нэг болтлоо өргөжин хөгжжээ. Манай компанийн эрхэм зорилго нь үйлчлүүлэгчдийн найдвартай түнш байж, өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэх замаар улс эх орон, нийслэл хотын нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулан, улмаар ажиллагсдынхаа бодит орлогыг нэмэгдүүлж, ажлын байр шинээр бий болгох, компанийн хөрөнгө санхүүгийн тогтвортой байдлыг бий болгоход оршино.