Бидний дунд арматурын төмөр гэхээр иржгэр гадаргуутай урт нарийн төмөр санаанд орж ирэх байх.

Арматур гэдэг нь (Rebar = Reinforcement bar ) барилгын төмөр бетон хийцэд зориулан үйлдвэрлэсэн ган бэлдэц юм. Бетон нь шахалт, даралтанд маш сайн тэсвэртэй боловч суналтанд маш тэсвэргүй. Иймд инженерүүд суналт шахалтанд маш өндөр тэсвэртэй нийлмэл материал гарган авсан нь төмөр бетон буюу дотроо арматурын төмөртэй гадуураа бетонтой хийц юм. Арматурын төмөр нь барилгын хийцэд маш том үүрэг гүйцэтгэнэ.

Тэгэхээр таны байшингын суурь, багана дам нуруу хучилт гэх мэт хийцүүдэд арматурын төмөр хэрэглэгдэнэ. Урт нь ерөнхийдөө 12м байдаг. Ангилахдаа хөндлөн огтлолын диаметрээр нь ангилна. Үүний дараагаар мөн суналтын бат бэхээр нь ангилна.

Тэгхээр та төмөр бетон байшин барих гэж байгаа бол
1. Барилгын зураг төсөл хийгдсэн байх
2. Зурагт тусгагдсан арматурын ангийн дагуу худалдан авах
3. Үйлдвэрлэгчийн сертификат
4. Худалдан авсан арматураасаа дээж авч сорил шинжилгээний лабораторт шинжлүүлэх (Хэрвээ сорил шинжилгээгээр тэнцэхгүй бол таны арматур чанарын шаардлага хангахгүй байна гэсэн үг. Иймд барилгынхаа талбай руу зөөхөөсөө өмнө шинжилгээгээ хийлгэх хэрэгтэй шүү)

Арматурын төмөр 12 м урттай үйлдвэрлэгддэг. Иймд шулуунаар ачиж явхын тулд трейлэр ашиглах хэрэгтэй. Хүмүүс богино машин дээр нугалж ачих эсвэл хойш нь илүү гаргаж ачих тохиолдол их байдаг. Гэхдээ тохиромжтой арга биш юм.