Агуулахын аж ахуй

Агуулахын аж ахуй

Mанай компанийн бас нэгэн тусдаа бие даасан салбар болон хөгжиж байна. Өнөөдрийн байдлаар нийт 15210 м2 бүхий талбайтай төмөр зам дагуу байрлалтай, байнгын харуул хамгаалалттай 21 агуулахад бүх төрлийн барааг хадгалах үйлчилгээг үзүүлж байна.

Монгол Улсын Засгийн Газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгж тодруулах шалгаруулалтанд жил бүр амжилт үзүүлж ирсэн бөгөөд 2001, 2002, 2003, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014 онуудад шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэгээр, 2010 оны улс хоорондын тээвэр зуучлалын оны онцлох энтрепренер, 2011 оны онцлох импортлогч- энтрепренерээр тус тус шалгарч байсан.

Монголын нийт бизнес эрхлэгчдийн дагаж мөрдөх, бизнесийн ёс зүйн кодыг хэрэгжүүлж,  хамт олон  ажилчдын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангасан эрүүл ажлын байр бий болгоход анхаарч байна.  Сайн удирдлага, сайн зохион байгуулалтыг хэрэгжүүлсэнээр шилжилт хөдөлгөөн багасаж, хөдөлмөрийн бүтээмж дээшилж байна. Цаашид компаний үйл ажиллагаагаа хүрээлэн буй байгаль орчин, хүний эрүүл мэнд, нийгэмд хор нөлөөгүйгээр эрхлэн явуулахыг эрхэм зорилгоо болгож байна.

Copyright © Materialimpex 2016. All rights reserved.

Developed by: DAZO LLC