Худалдаа, хангамж

Худалдаа, хангамж

Тус компанийн анх байгуулагдсанаасаа хойш хийж байгаа үндсэн үйл ажиллагаа юм. Уламжлал болсон барилгын гол нэр төрлийн материалыг гадаадаас импортоор оруулах, дотоодын барилгын материалын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг борлуулах, барилгын байгууллагуудын захиалгаар бараа материал нийлүүлэх ажлыг олон жил амжилттай гүйцэтгэж байна. Сүүлийн жилүүдэд хүнсний болон өргөн хэрэглээний бараа импортоор оруулж, Монголын зах зээлд нийлүүлж байна.

Өөрийн эзэмшил талбай, агуулах, саравчны хурэлцээтэй байдал, ямар ч ачааг ачих буулгах, зөөвөрлөн тээвэрлэх хүнд хөнгөн машин механизмаар хангагдсан, түүнчлэн төмөр зам болон авто машины тээврээр бараа материалыг өөрийн агуулах, талбайдаа татан авах, гаргах, хаалганаас хаалганд хүргэх боломжтой байдлууддаа түшиглэн Олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

Copyright © Materialimpex 2016. All rights reserved.

Developed by: DAZO LLC