Олон Улсын Тээвэр Зуучлал

2001 онд байгуулагдсан. Импортын тээвэр, экспорт, транзит, агаар, дотоодын тээвэрлэлт, холимог тээвэр, төслийн ачаа болон гаалийн зуучлал зэрэг үйл ажиллагааг түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй

Олон Улсын Тээвэр Зуучлал

2001 онд байгуулагдсан. Импортын тээвэр, экспорт, транзит, агаар, дотоодын тээвэрлэлт, холимог тээвэр, төслийн ачаа болон гаалийн зуучлал зэрэг үйл ажиллагааг түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна. Өөрийн эзэмшил талбай, агуулах, саравчны хурэлцээтэй байдал, ямар ч ачааг ачих буулгах, зөөвөрлөн тээвэрлэх хүнд хөнгөн машин механизмаар хангагдсан, түүнчлэн төмөр зам болон авто машины тээврээр бараа материалыг өөрийн агуулах, талбайдаа татан авах, гаргах, хаалганаас хаалганд хүргэх боломжтой байдлууддаа түшиглэн Олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.
 

Бидний давуу тал:
 



Гадаадын олон агентуудтай түншийн харилцаатайгаар чингэлэг болон вагоны тээвэрлэлтийг богино хугацаанд хамгийн хямд үнээр, дэлхийн өнцөг булан бүрээс  тээвэрлэлт зохион байгуулж байна. Хэрэглэгчдэд иж бүрэн үйлчилгээ үзүүлэх үүднээс хаалганаас хаалганд хүргэх үйлчилгээ буюу үйлчлүүлэгчийн хүсэлтээр нэрлэсэн газарт нь ачааг өөрийн машинаар хүргэж өгч байна.  
Олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагаанд нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлж, гаалийн үнэлгээ, хяналтын болон бичиг баримт бүрдүүлэлт, мэргэжлийн хяналт, банк санхүү, стандарт хэмжил зүйн албадын анхан шатны нэгжүүд ажилладаг.
 

2004 оноос Улаанбаатар Хотын Гаалийн Газар, Материалимпэкс дэх Гаалийн хэсэг болон Замын Үүдийн Гаалийн байранд манай компанийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүд гаалийн зуучлалын үйлчилгээ үзүүлж байна. Тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг бусад компаниуд манай Гаалийн Хяналтын Талбайгаар үйлчлүүлдэг.

Талбайн схем

Манай хаяг:

Монгол улс: 210535, Баянгол дүүрэг, Зип код 16051 Тээвэрчдийн гудамж-2, Уланбаатар хот-35

Утас: 976-11-363806, 305305
Факс: 976-11-367877, 367904
И-мэйл: bolortuya@materialimpex.mn

Нэг цэгийн үйлчилгээ

Нэг цэгийн үйлчилгээ

Олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагааг явуулахдаа үйлчилгээний хөнгөн шуурхай байдлыг хангахын тулд өөрийн байранд нэг цэгийн үйлчилгээг явуулж, гаалийн хяналтын болон бичиг баримт бүрдүүлэлтийн, мэргэжлийн хяналтын, банк санхүүгийн анхан шатны нэгжүүдийг тогтмол ажиллуулж байна. 

Тодруулбал, манай компанийн оффисын барилга дотор Улаанбаатар хотын Гаалийн газрын харъяа Терминал ажилладаг учраас гаалийн бүрдүүлэлт, үнэлгээг хийх боломжтойгоос гадна Мэргэжлийн Хяналтын төлөөлөгч нар болон Хаан, Хадгаламж, Капитал зэрэг банкнуудын салбар тооцооны төвүүд байрладаг нь манай үйлчлүүлэгч нарт цаг болон хөрөнгө мөнгөө хэмнэх давуу талыг олгож байна.

Транзит тээвэр

Транзит тээвэр

Бид тээвэр ложистиктой холбоотой асуудлыг тогтсон уламжлалт аргыг боловсронгуй болгож аль болох шинэлэг байдлаар олон талаас нь харж үр ашигтай шийдэх, үйлчлүүлэгчийн бизнест мэдэгдэхүйц нэмэр болох үндсэн шийдэл олохыг хичээж ажилладаг. Залуу эрч хүчтэй, мэдлэг туршлагтай, дайчин багийн хувьд бид зах зээлийн хурдацтай өөрчлөлтөд нийцэж үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн онцлог хэрэгцээ шаардлагыг ханган та бүхний мэргэжлийн туслагч, урт удаан хугацаанд шилдэг түнш нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Бид таны ашиг сонирхолд нийцсэн нөхцөлөөр найдвартай шуурхай түнш агентууд болон дэлхийн томоохон далайн тээврийн компаниудтай хамтарсан тээврлэлтүүдийг зохион байгуулан гүйцэтгэж байна.

Агаарын тээвэр

Агаарын тээвэр

Материалимпекс ХК компанийн агаарын тээврийн үйлчилгээг ашигласнаар олон улсын агаарын тээврийн МИАТ, Air China, Korean Air Line зэрэг авиа компаниудын  зорчигч тээврийн шууд нислэгүүдээр ажлын 2-3 хоногт яаралтай ачаа тээшийг тээвэрлэх боломжтой. Мөн дэлхийн аль ч цэгрүү агаарын ачаа тээврийн түгээлтийн төвүүдийг ашиглан маш богино хугацаанд ачаагаа хүргэж чадах ба экспорт-импорт, транзит гаалийн бүрдүүлэлт, ачаа татаж авах, хүргэх зэрэг бүх үйлчилгээг цаг алдалгүй авах болно.

Далайн тээвэр

Далайн тээвэр

Далай нь дэлхийн гадаргуугийн 71% буюу 361 сая км.кв талбай эзэлдэг. Далайн тээвэр нь дэлхийн худалдааны эргэлтэнд гол үүрэг гүцэтгэдэг ба хамгийн хямд тээвэр юм. Далайд гарцгүй Монгол орны хувьд хөрш орнуудын далайн гарцуудыг ашиглан авто - усан болон төмөр зам, төмөр зам - усан болон авто зам, усан - авто болон төмөр зам зэрэг олон хувилбаруудаар холбогддог. 

Манай компани далайн тээврийн компаниудтай шууд болон агентийн сүлжээгээр дамжуулан хийсэн гэрээ, авто тээврийн компаниуд болон Монгол, Орос, Хятад улсын төмөр замын байгууллагуудтай хамтран ажиллаж Монгол Улстай хамгийн ойрхон орших (1800km) БНХАУ-ын Тианжин хотын Сиянган боомтоор дамжуулан бүх төрлийн ачааг хамгийн бага зардлаар түргэн шуурхай зохион байгуулдаг.

Терминалын үйлчилгээ

Терминалын үйлчилгээ

Манай Гаалийн Хяналтын Бүс нь Баянгол дүүрэгт Барилгын материал худалдааны "Hermes" төвийн баруун талд байрлаж, чингэлэг, вагон, задгай ачаа, тээврийн хэрэгсэл, хүнд машин механизм хүлээн авч ачиж буулгах цогц үйлчилгээ үзүүлж байна. 
Бидний давуу тал:
20000м2 талбай бүхий өөрийн эзэмшлийн гаалийн хяналтын талбай. Улаанбаатар хотын хамгийн том гаалийн хяналтын талбайд тооцогддог
Өөрийн эзэмшлийн 2,5 км урттай төмөр зам
900 м2 талбай бүхий гаалийн баталгаат агуулах
50тн, 32тн ба 12 тн-ын даацтай гүүрэн кранууд
50тн даацтай кран пүү, 60тн даацтай авто пүү
Байнгын ажиллагаатай терминал
24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулах бүх нөхцөлөөр хангагдсан
Нэг цэгийн үйлчилгээ
4 салаа төмөр замаар нэг удаад 50 вагоныг нэгэн зэрэг хүлээн авч, ачиж буулгах боломжтой
Камерын иж бүрэн хяналт, найдвартай харуул хамгаалалт
Өөрөө ачиж буулгах тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан
Улаанбаатар хотын гаалиас 1 км, төмөр замын төв буудлаас 2 км-ийн зайд байрладаг
Замын-Үүдэд төлөөлөгчийн газартай

Экспорт, Импортын тээвэр

Экспорт, Импорт

Бид дэлхийн өнцөг булан бүрээс БНХАУ-ын Тяньжин, ОХУ-ын Наушки боомтоор дамжуулан экспорт импортын тээврийг чингэлэг болон вагоноор тогтмол зохион байгуулж байна. Манай компанийн нийт тээврийн зонхилох хэсгийг Япон улс болон Арабын Эмират улсаас ачигддаг хуучин болон шинэ машины тээвэр эзэлдэг. 

Бидний хамтран ажилладаг тээврийн түншүүд тухайн салбартаа тэргүүлэх байр суурь эзэлдэг, ажлын арвин туршлагатай, мэргэжлийн боловсон хүчин болоод материаллаг баазын хувьд бэхжсэн байгууллагууд байдаг тул бид таны ачаа барааг зах зээлийн хамгийн хямд үнээр, хамгийн богино хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд тээвэрлэнэ гэдэгт та итгэлтэй байж болно.

Гаалийн бүрдүүлэлт

Гаалийн бүрдүүлэлт

2004 оноос Гаалийн зуучлалын эрхийг МУГЕГ-аас авснаар Замын Үүдийн Гаалийн байр, Улаанбаатар Хотын Гаалийн Газар болон өөрийн компанийн байран дээр манай компанийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүд тогтмол сууж, гаалийн зуучлалын үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс гадна гаалийн бүрдүүлэлтийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгч үйлчлүүлэгчийн хүсэлтээр бичиг баримтын гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ үзүүлж байна.

Авто машины үйлчилгээ

Автомашинаар хүргэх

Бид жижиг, дунд болон хvнд даацын автомашинууд, авто кранаар таны ачаа барааг "Хаалганаас хаалганд" хүргэх үйлчилгээг хийх болно. Мөн таны ачаа барааг Монгол улсын нутаг дэвсгэрт хүссэн газарт тань хүргэж өгөх болон буулгах үйлчилгээг хийх боломжтой.

Үйлчлүүлэгчдийн хүсэлтээр хэт овортой болон тусгай тээвэрлэлтийн нөхцөл шаардсан ачаанд орон нутгийн замын зураглал хийж харуул хамгаалалт болон дагалдах техник хэрэгслээр хангана.

Copyright © Materialimpex 2016. All rights reserved.

Developed by: DAZO LLC