Хүний нөөц

Хүний нөөц

Ажилтан сонгон шалгаруулахад баримталдаг зарчим:

  • Шударга, нээлттэй, ил тод явуулна
  • Шалгаруулалтыг явуулахдаа мэдлэг, туршлага, дадлагатай, ажил гүйцэтгэх өндөр ур чадвартай, компанид мэдэгдхүйц хувь нэмэр оруулж чадах боловсон хүчнийг сонгоход бүхий л арга хэмжээг чиглүүлнэ
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь компаний хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй, компанид хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн  нөхцөл нь харшилахгүй тохиолдолд тодорхой албан тушаалд сонгон шалгаруулж, тэдгээрийг хөдөлмөр эрхлэхийг дэмжинэ
  • Компанид ажиллагсдад албан тушаал дэвших, сурч хөгжих, ажлын нөхцөлөө сайжруулах боломж олгох зорилгоор Компанид шинээр бий болсон болон сул байгаа орон тоонд дотроосоо нэн тэргүүнд өрсөлдүүлэх бодлого баримтална.

Хүний нөөц

Нээлттэй ажлын байр

Гүйцэтгэх захирал Дуусан хугацаа: 2016-05-30

Үндсэн шаардлага:

  • Компанийн стратеги төлөвлөгөөг боловсруулж, дээд удирдлагаас тавьсан зорилго зорилтыг хэрэгжүүлэх
  • Компанийн тогтвортой үйл  ажиллагааг хангах, бизнесийн ашиг орлогыг өсгөх, гадаад болон  дотоодын байгууллагуудтай цаашдын харилцааг өргөтгөн ажиллах
  • Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, үйл ажиллагааны төлөвлөлт, удирдлага, хяналт, дүн шинжилгээ хийх
  • Байгууллагын үнэт зүйлийг тусгасан соёлыг бататгаж, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх
  • Чадавхитай, мэргэшсэн ажилтнуудыг сонгох, сургах, тогтоох бодлого гаргаж хэрэгжүүлэх, урамшууллын оновчтой системийг бий болгон нэвтрүүлэх
  • Өөрийн борлуулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт, хэрэгцээг байнга судлах, ирээдүйд тухайн бизнест нөлөөлөхүйц чиг хандлагыг урьдчилан мэдрэх
 
Нэмэлт мэдээлэл:
  • Бизнес, эдийн засаг, санхүүгийн чиглэлээр магистр зэрэгтэй
  • Удирдах албан тушаалд тав болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай, хувийн салбарт ажиллаж тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн байх
  • Баг удирдан зохион байгуулж ажиллах чадвартай, аливаа асуудалд хариуцлагатай, нягт нямбай ханддаг байх
  • Компани удирдах, улмаар үйл ажиллагааг нь өргөжүүлэн хөгжүүлэх чадвар, туршлагатай
  • Зорилгодоо чиглэсэн, шаргуу, дайчин ажиллах чадварыг эзэмшсэн
  • Санхүүгийн болон стратегийн удирдлагын дадлага туршлагатай байх
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон ярианы мэдлэг сайтай байх
  • Тухайн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно

Ажлын байрны анкет

Та ажлын байрны анкетийг татаж авах
холбоос дээр дарж татна уу.

Барилгын техникч, Барилгын инженер Дуусан хугацаа: 2016-05-27

Гүйцэтгэх үндсэн үүрэг
Ажлын байрны тодорхойлолтын дагуу

Ажлын байранд тавигдах шаардлага

Барилга байгууламжийн төлөв байдлыг үнэлэх, бат бөх чанарыг тооцоолох, зураг төсөл зохиох, норм дүрмийн шаарлдлагыг хангах
Барилгын зураг төслийн дугуу угсарч барих ажлыг удирдан зохион байгуулах, инженерийн няналт тавих
Барилга угсралтын явц, төлөвлөгөөний биелэлт болон материал, бүтэц, эдлэхүүний чанар, хийцэд зураг, төсөв, барилгын норм, дүрэм стагдарт, техникийн нөхцлийн дагуу няналт тавих
Барилга угсралтын явцад үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэх, гарсан доголдлын шалтгааныг судалж тодорхойлох, сэргийлэх арга хэмжээ авах
Барилгын материал бүтээц, эдлэхүүнийг шаардлагатай тохиолдолд сайжруулах солих, хийцийн шийдэлд өөрчлөлт оруулах
Барилга байгууламжийг барих явцад зохиогчийн няналтыг хэрэгжүүлэх
Барьж дуусгасан барилга байгууламжийг техникийн комисст хүлээлгэн өгөх, холбогдох бичиг баримтыг бэлтгэх

Нэмэлт мэдээлэл

Аналитик, логик сэтгэлгээ (шинжлэн шүүн тунгаах, учир шалтгааны холбоо хамаарлыг тогтоох, нэгтгэн дүгнэх г.м)
Бүтээлч сэтгэлгээ (шинэчлэн сайжруулах, шинийг зохиомжлох, зургаар илэрхийлэх, оновчтой шийдэл сонгох, үр дүнг хүргэх г.м)
Орон зай дүрслэлийн хөгжингүй сэтгэлгээ, математик тооцооллын чадавхи
Анхаарал төвлөрүүлэх, тогтвортой хадгалж ажиллах чавдар
Хариуцлага, нягт нямбай, хичээнгүй зан чанар
Ажлын туршлага 3-аас дээш

Ажлын байрны анкет

Та ажлын байрны анкетийг татаж авах
холбоос дээр дарж татна уу.

Copyright © Materialimpex 2016. All rights reserved.

Developed by: DAZO LLC