General elevator

General elevator

Манай компани нь цахилгаан болон урсдаг шатыг угсарч, суурилуулах мэргэжлийн туршлагатай инженер техникийн ажилчидтай бөгөөд Hong kong-ийн  General Elevator Co.,Ltd –ийн Монгол дахь албан ёсны дистербютераар ажиллаж байна.
General  Elevator Co.,Ltd нь бүх төрлийн цахилгаан шат болон урсдаг шатны судалгаа шинжилгээ, туршилт, үйлдвэрлэл, угсралт, суурилуулалт, техникийн үйлчилгээг дагнан гүйцэтгэдэг  Hong kong-ийн алдарт General Elevator группын  БНХАУ дахь мэргэжлийн компани  юм.

Тус үйлдвэр  байгуулагдсанаас хойш өөрийн салбартаа өндөр технологийг нэвтрүүлэн амжилт гарган ажиллаж харилцагчдынхаа итгэлтэй түнш байж чадсанаар дэлхийд танигдсан бренд болсон. General Elevator Co.,Ltd нь БНХАУ-ын эдийн засаг, үйлдвэржилтийн бүс болох Hong Kong хотод байрладаг. Энэхүү үйлдвэр 2004 онд ОУ-ын ISO9002 стандартыг нэвтрүүлж, 2005 онд ISO9001-2000 стандартыг нэвтрүүлсэн. Бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд 60 гаруй улсад экспортолж бүтээгдэхүүний чанарын 20 өргөмжлөлийг хүртээд байна.
Бид та бүхэнд 30 жилийн туршлага болон өндөр технологидоо түшиглэн үйлчлүүлэгчдийнхээ бүх хэрэгцээ шаардлагыг хангасан зорчигчийн цахилгаан шат, эмнэлгийн цахилгаан шат, ачааны цахилгаан шат, шилэн лифт, гидравлик лифт, автомашины лифт, хөдөлгүүрйин өрөөгүй лифт, урсдаг шат, auto-walk зэргийг үйлдвэрлэн нийлүүлж байна.

Манай компани олон улсын чанарын ISO9001, ISO9002, ISO14001 стандартуудыг хангасан дуу намжаагчтай, чичиргээгүй, дээд зэргийн гэрэлтүүлэг, дулаалга, агааржуулалтын системтэй, цахилгааны хэмнэлттэй, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, аюулгүй, тав тухтай орчинг бүрдүүлсэн шилдэг бүтээгдэхүүнээр үйлчилж байна.

Copyright © Materialimpex 2016. All rights reserved.

Developed by: DAZO LLC