Тогтоол шийдвэр

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫГ ЗАРЛАН ХУРАЛДУУЛАХ ТУХАЙ

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫГ
ЗАРЛАН ХУРАЛДУУЛАХ ТУХАЙ
 
Монгол улсын Компанийн тухай хуулийн  60  дугаар зүйлийн 60.1, 60.2, 64 дүгээр зүйлийн 64.2, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэг, Санхүүгийн Зохицуулах хорооны 2018 оны 377 тоот тогтоол, Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүдийн саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

  1. “Материалимпэкс” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн  ээлжит хурлыг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 10:30 цагт тус компанийн хурлын танхимд хуралдуулсугай.
 
  1. “Материалимпэкс” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дор дурдсан асуудлыг хэлэлцэхээр тогтоосугай. Үүнд:
    1. Компанийн 2018 оны үйл ажиллагааны тайлан болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэх, батлах
    2. ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны дүгнэлтийг хэлэлцэх, батлах
    3. Компанийн 2019 оны бизнес төлөвлөгөөг хэлэлцэх, батлах
    4. ТУЗ-ийн 2019 оны үйл ажиллагааны төсөв, гишүүдийн урамшууллын хэмжээг батлах
    5. Ногдол ашгийн хуваарилалтын талаар тайлбар сонсох зэрэг болно.
 
  1. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөр тогтоосугай.
 
  1. Ээлжит хурлын мэдэгдлийг хавсралт материалын хамт 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын Хөрөнгийн биржид хүргүүлэх,  2019 оны 2 дугаар сарын 21, 3 дугаар сарын 08-ны өдрүүдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу өдөр тутмын сонин, орон даяар нэвтрүүлгээ түгээдэг радио, телевизийн аль нэгээр, компанийн цахим хуудас болон Монголын Хөрөнгийн биржийн цахим хуудсаар тус тус дамжуулан хувьцаа эзэмшигчдэд болон нийтэд мэдээллэх, брокер дилерийн компаниудад ээлжит хурлын зарыг цахимаар хүргүүлэхийг ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Т.Лхагвачулуунд даалгасугай. 
 
  1. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх зарын загварыг Хавсралт №01-ээр,  хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалтыг Хавсралт №02-оор,  саналын эрх бүхий хувьцаа эзэмшигчийн санал авах хуудасны агуулгыг Хавсралт №03-аар тус тус баталсугай.
 
  1. Хурлаар хэлэлцэх асуудалтай холбогдсон мэдээлэл, баримт бичгийн бэлэн болгох эцсийн хугацааг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөр тогтоосугай.
 
  1. Саналын хуудас хүлээн авах сүүлчийн өдрийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 18:00 цагаар тогтоосугай.
 
  1. Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг удирдах, зохион байгуулах комиссын даргаар Г.Аюушмаа, комиссын гишүүдэд ТУЗ-ийн гишүүн Д.Оюун, Ч.Энхтуул нарыг тус тус томилсугай.
 
  1. Хурлын тооллогын комиссын даргаар Т.Байгаль /РД: ТА91122321/, гишүүдэд Н.Түмэндэмбэрэл /РД: ЛЮ91040408/, Т.Чойжамц /РД: ЙЕ93031114/ нарыг  тус тус томилсугай.
 
  1. Хурлаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн  төсөл, түүнтэй холбогдох баримт бичгийг хурлын зарыг нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 5 хоногийн дотор буюу 2019 оны 2 дугаар сарын 21-ний дотор хувьцаа эзэмшигчдэд үйлчилж буй брокер, дилерийн компанид Монголын хөрөнгийн биржийн сайтад бүртгэгдсэн и-мэйл хаягаар хүргүүлсүгэй.
 
  1.  Хурлын бэлтгэлийг хууль, журмын дагуу сайтар зохион байгуулахыг хурал зохион байгуулах комисст үүрэг болгосугай.
 
 
 
                              ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ
     ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                              Г.АЮУШМАА
 
 
 
 
 
 
ТУЗ-ийн 2019 оны 02 сарын 18-ны өдрийн
06 тоот тогтоолын Хавсралт №01
 
“МАТЕРИАЛИМПЭКС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЗАР
 
  1. Хурал хуралдах огноо, цаг, газар: 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 10:30 цагаас компанийн төв оффис буюу Баянгол дүүрэг 4-р хороо, Нарны зам 16/5, өөрийн байр.
  2. Хурал хуралдах шийдвэр гаргасан огноо: ТУЗ-ийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 06 тоот тогтоол.
  3. Олон нийтэд зарлах огноо: 2019.02.21 ба 2019.03.08-ны өдрүүдийн “Өдрийн сонин”
  4. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн сүүлийн өдөр: 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр
  5. Хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт:
    1. Компанийн 2018 оны үйл ажиллагааны тайлан болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэх, батлах
    2. ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны дүгнэлтийг хэлэлцэх, батлах
    3. Компанийн 2019 оны бизнес төлөвлөгөөг хэлэлцэх, батлах
    4. ТУЗ-ийн 2019 оны үйл ажиллагааны төсөв, гишүүдийн урамшууллын хэмжээг батлах
    5. Ногдол ашгийн хуваарилалтын талаар тайлбар сонсох зэрэг болно.
  6. Хурлын материал брокер дилерийн компанид цахимаар хүргүүлэх огноо:
                                                  ____ 2019.02.21-ний өдөр ____
Хувьцаа эзэмшигч та бүхэн 2019.02.21-ний өдрөөс харьяа брокер дилерийн компани дээрээ очиж хурлын материалтай танилцана уу. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй 2019.02.21-2019.04.08-ны өдөр хүртэл өдөр бүр 9:00-18:00 цагийн хооронд “Материалимпэкс” ХК-ийн байранд ирж танилцаж болно.
 
Холбоо барих утас: хурал зохион байгуулах комиссын дарга 70079924, 96051933, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга 96058544, 365149.
 
Факс: 11-367877, вэб сайт: www.materialimpex.mn болон Монголын хөрөнгийн биржийн сайтуудаас харж болно.
 
Харилцах и-мэйл хаяг: lkhagvachuluun@materialimpex.mn
 
 
 
“МАТЕРИАЛИМПЭКС” ХУВЬЦААТ КОМПАНИ                
ТУЗ-ийн 2019 оны 02 сарын 18-ны өдрийн
06 тоот тогтоолын Хавсралт №02
 
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛД БЭЛТГЭХ ЯВЦАД ХУВЬЦАА  ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАЖ БОЛОХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
 
  1. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол № 06 /хавсралтуудын хамт/
  2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг, дараалал
  3. Компанийн 2018 оны үйл ажиллагааны тайлан
  4. Компанийн 2018 оны санхүүгийн аудитлагдсан тайлангийн хураангуй
  5. Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт
  6. ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны дүгнэлт
  7. Хараат бус аудиторын дүгнэлт
  8. 2019 оны бизнес төлөвлөгөө
  9. Ногдол ашиг хуваарилалтын талаарх ТУЗ-ийн тогтоол
  10.  ХЭХ-аас гарах тогтоолын төсөл зэрэг болно.
 
Жич: Бусад шаардлагатай мэдээллийг ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд компанийн байранд биечлэн ирж болон 7007-9924, 9605-1933, 9605-8544, 365149 дугаарын утсаар холбогдон, Монголын хөрөнгийн биржийн сайт, Материалимпэкс ХК-ийн вэб сайтаас тус тус мэдээлэл авч болно.  
 
 
 
“МАТЕРИАЛИМПЭКС” ХУВЬЦААТ КОМПАНИ
 
 
 
 
 
 
 
 
 
 
ТУЗ-ийн 2019 оны 02 сарын 18-ны өдрийн
06 тоот тогтоолын Хавсралт №03
 
САНАЛЫН ЭРХ БҮХИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН
САНАЛ АВАХ ХУУДАСНЫ АГУУЛГА
Хурал 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 10:30 цагт компанийн хурлын танхимд болов.
Хувьцаа эзэмшигчийн эцгийн нэр:  ............................................ 
Өөрийн нэр: .............................................
Хувьцаа эзэмшигчийн дансны дугаар, банк:  ………………...................                    
Регистрийн дугаар:                                    ……………………………
Санал өгөх хувьцааны тоо:                     .........................................
Бүртгэсэн /Үнэт цаасны компанийн нэр/: ....................................................
Д/д Хэлэлцэх асуудал Зөвшөөрсөн Татгалзсан Түдгэлзсэн
1 Компанийн 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэх, батлах      
2 ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны дүгнэлтийг хэлэлцэх, батлах      
3 Компанийн 2019 оны бизнес төлөвлөгөөг хэлэлцэх, батлах      
4 ТУЗ-ийн 2019 оны үйл ажиллагааны төсөв, гишүүдийн урамшууллын хэмжээг батлах      
            Санамж 1: Санал авах хуудсыг засварласан болон балласан, залруулгатай санал авах хуудас нь хүчингүйд тооцогдоно. Саналын хуудасны хуудас бүрийн доор гарын үсгээ зурна уу.
____________________ /ХЭ-ийн гарын үсэг/
 
 
Жич: Хэрэв та хуралд биечлэн оролцох боломжгүй бол өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулах буюу 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 17:00 цагт багтаан бөглөсөн саналын хуудсаа харъяа Үнэт цаасны компанидаа хүргүүлж, саналаа өгч болно.
                      
Бусад шаардлагатай мэдээллийг ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд компанийн байранд биечлэн ирж болон 7007-9924, 9605-1933, 9605-8544, 365149 дугаарын утсаар холбогдон, Монголын хөрөнгийн биржийн сайт, Материалимпэкс ХК-ийн вэб сайтаас тус тус мэдээлэл авч болно. 
 
                          Хувьцаа эзэмшигч  ...............................................  /гарын үсэг/
 
 
Тооллогын комиссын бөглөх хэсэг:
  1. Саналыг хуудсыг хүчинтэйд тооцов. ..............................
 
  1. Саналын хуудсыг хүчингүйд тооцов. Шалтгаан нь: ............................................................................................................................................ ............................................................................................................................................
 
ТООЛЛОГЫН КОМИССЫН ДАРГА:                        Т.БАЙГАЛЬ
                       ГИШҮҮД:                        Н.ТҮМЭНДЭМБЭРЭЛ
                                                                                                        Т.ЧОЙЖАМЦ
 
 
 
 
 
 
 
“МАТЕРИАЛИМПЭКС”  ХУВЬЦААТ  КОМПАНИЙН  ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ДЭГ, ДАРААЛАЛ
2019 оны 04 сарын 09 өдөр                                                                                  Улаанбаатар хот
д/д Агуулга Хэн танилцуулах Хугацаа
1 Хуралд оролцогсод болон хувьцаа эзэмшигчдийн бүртгэл явуулах тооллого, ирц Тооллогын комиссын гишүүд 15 минут
2 Ирцийн мэдээллийг хуралд оролцогсдод танилцуулах Тооллогын  комиссын дарга Т.Байгаль 2 минут
3 Компанийн 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэх, батлах ТУЗ-ийн дарга Г.Аюушмаа 10 минут
4 ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны дүгнэлтийг хэлэлцэх, батлах ТУЗ-ийн гишүүн Н.Мягмарсүрэн 5 минут
5 Компанийн 2019 оны бизнес төлөвлөгөөг хэлэлцэх, батлах Гүйцэтгэх захирал Б.Зориг 20 минут
6 ТУЗ-ийн 2019 оны төсөв, гишүүдийн урамшууллын хэмжээг тогтоох ТУЗ-ийн хараат бус гишүүн Ч.Энхтуул 5 минут
7 Ногдол ашиг хуваарилалтын талаар тайлбар, мэдээлэл өгөх ТУЗ-ийн хараат бус гишүүн Д.Эрдэнэцэцэг 5 минут
8 Хэлэлцэж байгаа асуудлуудтай холбогдсон асуулт хариулт, санал шүүмжлэл Хуралд оролцогчид Цаг тогтоохгүй
9 Тооллогын комиссоос саналын хуудас тарааж, тайлбар өгөх Комиссын гишүүд 2 минут
10 Саналын хуудсыг хураан авах Комиссын гишүүд 2 минут
11 Хурлын завсарлага   20 минут
12 Хурлыг үргэлжлүүлэн тооллогын комиссын дүнг танилцуулах Комиссын дарга Т.Байгаль 2 минут
13 Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарах тогтоолуудыг танилцуулж батлуулах Хурлын дарга Г.Аюушмаа 5 минут
14 Хурлыг хааж үг хэлэх Хурлын дарга Г.Аюушмаа 5 минут
 
 
Хурлыг 2 цаг тутамд 15 минутын завсарлагатайгаар мөн өдөртөө багтаан явуулна.
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Copyright © Materialimpex 2016. All rights reserved.

Developed by: DAZO LLC