Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Монгол оронд барилгын ажил ид өрнөж эхэлсэн үе буюу 1950-иад оны дунд үеэр барилгын байгууллагуудыг материалаар хангах ажлыг нэгэн цэгт төвлөрүүлэн зангидах зорилгоор хангамжийн бие даасан бүтэц, байгууллага шинээр байгуулагдсанаас хойш эдүүгээ хагас зуун жил болж байна.
Түүхэн энэ хугацаанд тус байгууллагын үе үеийн удирдлага, хамт олны хүчин зүтгэлийн үр дүнд хөгжин бэхжиж, бүтэц зохион байгуулалт нь өөрчлөгдөн өргөжиж улсын хэмжээнд нэр нь тодорсон томоохон байгууллага болон хөгжиж ирлээ.

Манай байгууллага 1999 онд бүрэн хувьчлагдаж зах зээлийн шударга өрсөлдөөний зарчимаар үйл ажиллагаагаа явуулж, үйлдвэрлэл үйлчилгээнийхээ хэлбэрийг өөрийн онцлог бий болсон материаллаг бааздаа тулгуурлан олон улсын тээвэр зуучлал, амралт, аялал жуулчлал, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, агуулахын аж ахуй, машин механизмын үйлчилгээ, барилгын материалын болон хүнсний зарим бүтээгдэхүүний худалдааг эрхлэн явуулж байна.

Манай хамт олон ажил үйлсээрээ Үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгжид 3 жил шалгаран багтаж, Нийслэлийн найдвартай татвар төлөгчөөр сүүлийн 3 жил дараалан шалгараад байгаа бөгөөд бид өөрийн байгууллагыг зах зээлийн утгаар нь цаашид хөгжүүлэн бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Энэ байгууллагыг үүсэн байгуулагдах үеэс нь эхлэн өнөөг хүртэлх хугацаанд өөрсдийн оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж байсан үе үеийн удирдлага, ахмадууд, компанид тодорхой хугацаанд ажиллаж байсан ажилтнууд одоо ажиллаж байгаа хамт олон, гадаад дотоодын харилцагч байгууллага, иргэд, хувьцаа эзэмшигчид, бидний ажлыг дэмжин ажиллаж байдаг Төр захиргааны төв байгууллагын ажилтнууд та бүхэндээ Материалимпэкс Хувьцаат Компани байгуулагдсаны түүхт 55 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 
 
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
 
ЗАХИРАЛ:      Б.ЗОРИГ 

Copyright © Materialimpex 2016. All rights reserved.

Developed by: DAZO LLC