Барилга угсралт Тохилог & Тухтай

МАТЕРИАЛИМПЭКС КОНСТРАКШН ХХК

“Материалимпэкс Констракшн” ХХК нь 2000 онд  биеэ даасан охин компани болж байгуулагдсан. Манай компани нь  барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, барилгын материалын худалдаа гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна

Байгуулагдсанаасаа хойш  2004 онд “Дөрөө“ ХХК-ийн Цант үйлчилгээний төв, иргэн М.Түмэнжаргалын амины орон сууц, иргэн Н.Мөнх-Эрдэнийн 6 давхар орон сууц, үйлчилгээний төвийн хамт, 2005 онд Гермес барилгын материалын худалдааны төвийн барилгын суурийн болон дотор, гадна тохижилтийн ажил, 2006  онд “Ай энд юу тур” ХХК-ийн 20 айлын орон сууц, Найрамдал хүүхдийн зуслангийн барилгын засвар, 2008 онд Дүнжингарав худалдааны төвийн 2, 3-р корпусын төмөр каркасын угсралт, “Цоглог хотхон“, “Голден парк” хотхоны  каркасын угсралт, 2009 онд Гандангийн дэнж дэх Жодын дацангийн барилга, “Материалимпэкс” ХК-ийн 102х12х4м хэмжээтэй хоёр агуулах, 48х36х6 м хэмжээтэй гаалийн баталгаат агуулах, 62х12х5 м хэмжээтэй сэндвичэн агуулах зэрэг орон сууц, аж ахуйн зориулалттай олон барилгын угсралтын ажлыг хийжээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах уу?

Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрлах өөрийн эзэмшлийн талбайд 3 блок 165 айлын орон сууц “Түвшин өргөө” хотхоныг барьж ашиглалтанд өгсөн ба үргэлжлүүлэн 6 блок 960 айлын орон сууц, оффис, худалдаа үйлчилгээний төв, цэцэрлэг, сургууль бүхий цогцолбор хотхон барих төсөл амжилттай хэрэгжүүлж байна.

“Материалимпэкс констракшн” ХХК нь барилгын ажил гүйцэтгэх материаллаг бааз, машин техникийн хангамжаа улам сайжруулж, улс орны хэмжээнд өсөн нэмэгдэж буй барилгын ажлыг чанарын өндөр түвшинд хийж байна.

Бидний эрхэм зорилго бол өнөөдрөөс маргааш руу, одоогоос ирээдүй рүү улам шуурхай тэмүүлж, барилгын салбарт орчин цагийн шинэ технологийг нэвтрүүлэх хүсэл, эрмэлзлэлтэйгээр ажиллаж  байна.